Монгол улсад бүртгэгдсэн коронавируст халдвар (COVID-19)-ын эмнэлзүйн шинж тэмдэг

Манай улсад 2020 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:

Нас:

  • 11-65

  • Насанд хүрэгчид-80%

Хүйс:

  • Эмэгтэй-60%

  • Эрэгтэй-40%

Өвчний явц:

  • Шинж тэмдэг балархай-20%

  • Дунд-67%

  • Хүндэвтэр-13%

Илэрсэн шинж тэмдэг:

  • Толгой өвдөх – 60%

  • Хамар битүүрэх-53%

  • Хуурай ханиалгах – 47%

  • Суулгалт-47%

  • Халуурах – 33%

  • Булчин өвдөх –33%

  • Цэртэй ханиах – 33%

  • Цустай цэртэй ханиах-13%

  • Бөөлжих-13%

Вирус судлалын шинжилгээний дүн:

  • 14 хүний хамар, хоолойн арчдас

  • 14 хүний цэрний сорьц

  • 13 хүний өтгөний сорьц

  • 1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.