Монгол улсад бүртгэгдсэн коронавируст халдвар (COVID-19)-ын эмнэлзүйн шинж тэмдэг
Манай улсад 2020 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:
Нас:
-
11-65
-
Насанд хүрэгчид-80%
Хүйс:
-
Эмэгтэй-60%
-
Эрэгтэй-40%
Өвчний явц:
-
Шинж тэмдэг балархай-20%
-
Дунд-67%
-
Хүндэвтэр-13%
Илэрсэн шинж тэмдэг:
-
Толгой өвдөх – 60%
-
Хамар битүүрэх-53%
-
Хуурай ханиалгах – 47%
-
Суулгалт-47%
-
Халуурах – 33%
-
Булчин өвдөх –33%
-
Цэртэй ханиах – 33%
-
Цустай цэртэй ханиах-13%
-
Бөөлжих-13%
Вирус судлалын шинжилгээний дүн:
-
14 хүний хамар, хоолойн арчдас
-
14 хүний цэрний сорьц
-
13 хүний өтгөний сорьц
-
1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.