"Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн олайн уулзалт боллоо.
БНСУ-ын Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн хүрээнд онлайн уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтанд БНСУ-ын талаас Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, STOP-TB Partnership хэлтсийн дарга Ким Кан Хи Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Төслийн менежер Со Сог Хён, Монгол улсын талаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэргэжилтэнүүд оролцов.