Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг "Сүрьеэтэй  тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэтэй холбоотой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь шийдвэр гаргагч нарын зөвлөгөөн болж байна.  Энэхүү зөвлөгөөнийг нийслэл, Хөвсгөл аймагт нэгэн дор цахимаар болон танхимаар зохион байгуулж байна. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд зөвлөгөөнөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд  шийдвэр гаргагч нараас гадна эмнэлгийн байгууллага, мөн ар иргэд өөрсдийн эрүүл мэнддээ хэрхэн яаж хөрөнгө оруулалт  хийх вэ гэсэн асуудлуудыг хөндөж тавьж байгаа онцлогтой байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас сүрьеэгийн тандалтыг тогтмол хийж, тайланг гаргадаг. Жил тутам 3000-4000 орчим сүрьеэгийн өвчлөл бүртгэгддэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын  12 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Одоогоор сүрьеэтэй 2000 өвчтөн эмчлүүлж байна.

Сүрьеэгийн шалтгаант нас баралт Монгол Улсын хэмжээнд 200 гаруй байдаг. 2021 онд цар тахлын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт буурсантай холбоотойгоор нас баралт 179 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт цар тахлын улмаас олон бэрхшээл үүссэн. Сүрьеэтэй тэмцэх өдрийг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус сарын турш аяныг зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангахаар олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн" гэв.


Төлбөртэй тусламж үйлчилгээ

Санал гомдол