МОНГОЛ УЛСЫН БЗДХ, ХДХВ, ДОХ-ЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

 

Үнэлгээний зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, лабораторийн эмч, лаборантуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний чиглэлээрх сургалтын хэрэгцээ тодорхойлох

Үнэлгээний хамрах хүрээ: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, лабораторийн эмч, лаборант

  • Урьдчилсан тайлан: Сургалтын хэрэгцээний үнэлгээний санал болгож буй арга зүй, хэрэгсэл, цаг хугацааны хуваарийг нарийвчлан тусгана.
  • Сургалтын хэрэгцээний үнэлгээний тайлан: Илэрсэн дутагдлууд, сургалтын тэргүүлэх хэрэгцээ, эдгээр хэрэгцээг хангах зөвлөмжийг багтаасан үр дүнг нэгтгэн дүгнэнэ.
  • Судалгааны үр дүнг танилцуулах: Үр дүнг оролцогч талуудад танилцуулах, гол дүгнэлт, зөвлөмжийг онцлон харуулна.
  • БЗДХ, ХДХВ-ийн богино болон урт хугацааны сургалтын төлөвлөгөө: Одоогийн сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланд үндэслэн БЗДХ, ХДХВ-ийн богино болон урт хугацааны сургалтын чадавхын төлөвлөгөө боловсруулж, холбогдох талуудад танилцуулна.

Ажлын даалгавар:

  • БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээтэй холбоотой одоо байгаа удирдамж, протоколыг хянана.
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан өөр өөр боловсон хүчинд шаардагдах гол ур чадварыг тодорхойлно.
  • БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээнд хамрагдаж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн одоогийн мэдлэг, ур чадвар, сургалтын хэрэгцээг үнэлэхийн тулд судалгаа/санал асуулга боловсруулж, удирдан явуулна.
  • Чанарын мэдээллийг цуглуулахдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хөтөлбөрийн менежерүүд болон бусад оролцогч талуудтай гол мэдээлэгчтэй ярилцлага хийх, фокус бүлгийн ярилцлага хийнэ.
  • Судалгаа, ярилцлага, хэлэлцүүлгээс цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж сургалтын нийтлэг хэрэгцээ, дутагдал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлно.
  • Сургалтын сэдвүүдийг эрэмбэлж, гол үр дүн, зөвлөмжийг тусгасан Сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланг боловсруулна.
  • Тодорхойлсон газруудад боловсон хүчнийг чадавхжуулахад ашиглах арга/загваруудыг тодорхойлох – бүгдийг нь танхимын сургалтаар шийдвэрлэх шаардлагагүй, учир нь заримыг дэмжих хяналтын нэг хэсэг болгон шийдвэрлэх боломжтой.
  • БЗДХ, ХДХВ, ДОХ-ын богино болон урт хугацааны сургалтын чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах.

Ажиллах хугацаа: 2024 оны 5-7 дугаар сард ажлын 20 хоног

Мэргэшсэн байдал, туршлага:

  • Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Холбогдох чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Гадаад, дотоодын 2-оос доошгүй тандалт, судалгаа, үнэлгээ, хөгжлийн төлөвлөгөө гэх мэт ажлыг удирдаж байсан туршлагатай.
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютер, оффисын багц программ (MS Word, Excel, PowerPoint гэх мэт) ашиглах чадвартай.
  • Англи хэлний дунд, ахисан түвшний мэдлэгтэй, англи, монгол хэлээр бичиг баримт боловсруулах, судалгаа хийх чадвартай

 




Төлбөртэй тусламж үйлчилгээ

Санал гомдол