ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД

2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

 

        Монгол улс нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын ээлжит төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд ХӨСҮТ нь төслийн салбар хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Албанд 2024-2026 хэрэгжих нь төсөлд хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.  

Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба

Ажлын байрны нэр: Хяналт үнэлгээний мэргэжилтэн

Орон тоо:1

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

-       ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, Глобаль сангийн ҮЗЗ, Глобаль сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах

-       ЭМЯ болон бусад холбогдох талуудтай зөвшилцөн, хяналт үнэлгээний үндэсний төлөвлөгөө боловсруулах

-       Хяналт үнэлгээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг холбогдох байгуулагад цаг тухайд нь мэдээлэх

-       ХДХВ, ДОХ, БЗДХ-ын үндэсний хөтөлбөр, халдварт өвчинтэй тэмцэх, арга хэмжээний төлөвлөгөө, үндэсний хэмжээнд ХДХВ, БЗДХ-ын хариу арга хэмжээний өргөтгөсөн төлөвлөгөөнд хяналт тавих зорилгоор БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус бүх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх

-       ХДХВ, ДОХ, БЗДХ-ын үндэсний хөтөлбөр, халдварт өвчинтэй тэмцэх, арга хэмжээний төлөвлөгөө, үндэсний хэмжээнд ХДХВ, БЗДХ-ын хариу арга хэмжээний өргөтгөсөн төлөвлөгөө, бусад бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд хяналт тавих

-       Шаардлагатай бичиг баримт, мэдээлэл, тайланг, явцын шалгуур үзүүлэлтийн биелэлтийг цаг тухайд нь бэлтгэж, хянаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх

-       Үйл ажиллагааны үр дүнтэй байдалд хяналт тавьж, сайжруулах талаар санал, зөвлөмж өгнө

-       Төлөвлөгөөний дагуу байнгын хяналтын тайлан гаргаж, зорилтод хүрэхэд болзошгүй эрсдэлийг тодорхойлж, боломжит шийдлүүдийг санал болгох.

-       Төслийн хяналт үнэлгээний бүх баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлэх, хадгалах

-       ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх

-       ХДХВ, ДОХ, БЗДХ-ын улсын улирлын тайлан мэдээтэй танилцаж, төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Үндэсний хөтөлбөрийн менежерт санал хүргүүлэх   

 

Ажлын байрны шаардлага:

-       БЗДХ, ХДХВ, ДОХ эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх өгссөн;

-       Эрүүл мэндийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,  БЗДХ, ХДХВ, ДОХ, халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;

-       Хяналт үнэлгээ хийж байсан туршлагатай байх

-       Төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, аналитик үнэлгээ хийх чадвартай байх

-       Харилцааны өндөр чадвартай, цагийн менежмент сайтай, ажлын ачаала даах, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх

-       Англи хэлний яриа болон бичгийн чадвар ахисан түвшинээс дээш байх

-       Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх  Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах материалыг бүрдүүлэн, дугтуйлан ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албанд ирүлнэ үү. 

Бүрдүүлэх материал:

  • Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
  • Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
  • Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
  • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

 

Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29 -2024.04.11-ний өдрийг хүртэл

Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн хүний нөөцийн алба

Холбогдох ажилтан, утас, имэйл:
ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.


Төлбөртэй тусламж үйлчилгээ

Санал гомдол