Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернет, сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 790 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгдлээ.
Мэдээлэл технологийн шинэчлэл хийгдэж, салбарын цахим шилжилтэд бэлэн боллоо
Д.ОЮУНГЭРЭЛ: Эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн 55 хувь нь УУШГИНЫ ХАТГААТАЙ
Манай улсад томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Амбулаторийн тасгаа бүрэн засварлаж, иргэд тав тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ
ХӨСҮТ өнгөрсөн оны 11-р сард Амбулаторийн тасгийн угтах хэсгээ засварлаж ашиглалтад оруулсан байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2022.01.05/ иргэдэд үйлчилдэг үндсэн тусламж үйлчилгээний хэсгээ бүрэн засварлаж, тохилог, тав тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Засварын ажлыг дуусгаж, хүлээн авах арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Барилга менежмент ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцлаа.
МУ халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо
Монгол Улсад халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй.
Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах
Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэх хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шалгаруулалтад хувь хүн болон хуулийн этгээд оролцоно.
Доорх үүргийг гүйцэтгэнэ:
- Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Мэдээлэл технологи албатай хамтран ажиллах
- Одоогийн Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн давуу болон сул талууд, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт хийх боломжуудыг бусад улс оронтой харьцуулан, нарийвчилсан үнэлгээг хийнэ
- Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон бодлогын даалгавар боловсруулах
Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч мэргэжилтэн нарт хийх сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Өнөөдөр буюу Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 12-р сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ын Томуугийн нэгжээс Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч мэргэжилтэн нарт хийх сургалтыг амжилттай зохион байгууллаа.