“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийн талаарх мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг 26 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулах ба эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.
Манай улс улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан, Бразил болон Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, ДЭМБ-аас 2020/2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгож буй, ДЭМБ-ын батламжыг вакцин юм.