Хэвлэх
Хандалт: 934

2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ,  Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд  Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.

"Сүрьеэтэй тэмцэхийн тулд эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал"

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Хөдөлмөрийн насны залуучууд, хүүхдүүд сүрьеэгээр өвдөх нь их байна. Тиймээс уг өвчлөлд түлхүү анхаарч, урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ анхаарах шаардлага бий.

Анхан шатны урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүний санхүүжилт ЭМД-ын сангаас гарах юм. 2022 онд 90 орчим тэрбум төгрөгийг тусгасан. Эрүүл мэндийн сайдын багцын төсвийг 1,8 их наяд болсон.

Монгол Улс сүрьеэгийн тархалтаар дэлхийд 10-т жагсаж байна. Бусад судалгааг харахад энэ өвчний тоо эрс нэмэгдэж байгаа нь сэтгэл зовниулж байна. Урьдчилан сэргийлэх ажилд бид түлхүү анхаарах шаардлагатай.

Сүрьеэтэй тэмцэхийн тулд эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Хүний нөөц, төсөв тооцооны талаар өнөөдөр зөвлөгөөнөөр тухайлан хэлэлцэх юм.

"Иргэн бүрийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж сүрьеэг илрүүлэх, эмчлэх нь чухал"

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын эрүүл мэндийн салбарыг илүү ойлгож дэмждэг болсон. Нийтийг хамарсан халдварт өвчнийг бууруулахад бодлого, оролцоотой байх шаардлагатай. Иргэн бүрийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж сүрьеэг илрүүлэх, эмчлэх нь чухал юм.

Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ сүрьеэтэй мөн адил хүчин чармайлтаар тэмцэх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллагууд шаардлага хангахгүй байгааг цар тахлын үеэр харлаа. Эмнэлгийн өрөөний агааржуулалт хүртэл ямар чухлыг мэдлээ. Архангай аймаг элэгний вирусгүй аймаг хэмээх уриан дор сайн ажиллаж чадсан жишээтэй.

Халдварт өвчинтэй тэмцэж буй эмч нарын цалинг нэмэхэд салбарын сайд анхаарах хэрэгтэй. Хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах хүсэлтэй хүмүүсийг нэмэгдүүлэх нь чухал юм.

"Сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх, өвчлөөд халдвар авсныг илрүүлэх, илрүүлсний дараа эмчлэх гэсэн гурван цогц арга хэмжээг хүрээнд бодлого явагдаж байна"

Arslan.mn

ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын  дарга Д.Баярболд “2021 оны 5-р сараас улс орон даяар  сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг шинэчилсэн баталсан журмын дагуу хийхээр төлөвлөөд ажиллаж  байна. Гол онцлог нь ирүүлэгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 3-рт явж байна. Мөн сүрьеэгийн дарамт өндөртэй  30 орны нэгээр тогтоогдсон байгаа. Тиймээс ЭМЯ-ны зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Сүрьеэ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал. Нийгмийн салбарын бүх оролцоог хангагдаж байж энэ өвчний эсрэг тэмцэж, сүрьеэгийн тохиолдлын  тоог бууруулах ач холбогдолтой. Тиймээс өнөөдөр аймаг, нийслэлийн  ЗДТГ болон эгрүүл мэндийн төвүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудад  сүрьеэгийн тулгамдсан асуудлыг хүргэж ажиллаж байгаагаар онцлог болж байна.

Сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх, өвчлөөд халдвар авсныг илрүүлэх, илрүүлсний дараа эмчлэх гэсэн гурван цогц арга хэмжээг ЭМЯ-ны  бодлогын хүрээнд явагдаж байна.

Өнөөдөр бид нар сүрьеэг эрт ирүүлэх үзлэгийг үүлэн технологийг нэвтрүүлснээр рентген зурган дээр шууд  оньш тавих боломжтой болсон. Мөн сүрьеэгийн эмчилгээг богиносох аргыг нэвтрүүлсэн.  Ингэснээр эмчилгээг үр дүн маш сайн байгаа гэсэн үр дүн гарсан. Одоо бидний гол зорилго шинэ халдварыг илрүүлж, хавьтал тогтоож, тандалт судалгаа хийж явах нь чухал байна. Тиймээс төрийн болон төрийн бус бүх байгууллагууд өөрсдийн ажиллагсдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй. 

"Хүүхэд, залуус бөөнөөрөө ажиллаж байгаа орчинд сүрьеэгийн далд хэлбэрийн өвчлөлийг таслан зогсооё"

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй гэдгийг иргэдэд сануулмаар байна. Тиймээс иргэд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хүүхэд залуус бөөнөөрөө ажиллаж байгаа орчинд далд хэлбэрийн өвчлөлийг таслан зогсооё. Тодорхой үр дүн, шийдэлтэй зөвлөгөөн болоосой гэж хүсэж байна.

"Жил бүр 3000-4000 сүрьеэгийн тохиолдол бүртгэдэж байгаагийн  10 орчим хувийг хүүхдийн сүрьеэ эзэлж байна"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг: Сүрьеэтэй  тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэтэй холбоотой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь шийдвэр гаргагч нарын зөвлөгөөн болж байна.  Энэхүү зөвлөгөөнийг нийслэл, Хөвсгөл аймагт нэгэн дор цахимаар болон танхимаар зохион байгуулж байна. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд зөвлөгөөнөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд  шийдвэр гаргагч нараас гадна эмнэлгийн байгууллага, мөн ар иргэд өөрсдийн эрүүл мэнддээ хэрхэн яаж хөрөнгө оруулалт  хийх вэ гэсэн асуудлуудыг хөндөж тавьж байгаа онцлогтой байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас сүрьеэгийн тандалтыг тогтмол хийж, тайланг гаргадаг. Жил тутам 3000-4000 орчим сүрьеэгийн өвчлөл бүртгэгддэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын  12 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Одоогоор сүрьеэтэй 2000 өвчтөн эмчлүүлж байна.

Сүрьеэгийн шалтгаант нас баралт Монгол Улсын хэмжээнд 200 гаруй байдаг. 2021 онд цар тахлын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт буурсантай холбоотойгоор нас баралт 179 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт цар тахлын улмаас олон бэрхшээл үүссэн. Сүрьеэтэй тэмцэх өдрийг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус сарын турш аяныг зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангахаар олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн" гэв.

"Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана"

Arslan.mn

"ЭСИТ" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг: Манай байгууллага Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд салбар хүлээн авагчаар хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийт дөрвөн чиглэлээ үйл ажиллагаа явуулж байна.

  1. БЗД-ийн сүрьеэгийн дисдансертай хамтран Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хэвтрийн хүнд, эмэндээ хүрч  чадахгүй эмзэг бүлгийн өвчтөнүүдэд эмийг шууд хяналттай уулгах явуулын баг ажиллаж байна. Жилийн хугацаанд нийт 24 өвчтөнд хяналлтай эм уулгаснаар 6 өвчтөн эдгэрсэн үр дүнтэй байна.
  2. ЕБС-дад сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг хийж ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд СХД-ийн гурван сургуульд далд халдварыг илрүүлэх үзлэгийг зохион байгууллаа.
  3. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулан ажиллаж байна.
  4. Олон нийтэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.

Цаашид иргэд, олон нийтийн энэ чиглэлийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана. 

"Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд 7 салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүргэж байна"

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг: Глобаль сан  2003 оноос эхлээд Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд  ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 8 дахь удаагийн төслийг хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд үндэсний хэмжээнд сүрьеэ гийн тусламж, үйлчилгээг анхан шатнаас бүх эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэн ажиллаж байна. Одоогийн төсөл нь 2021-2023 онуудад хэрэгжих юм. Энэ хүрээнд 7 салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан зорилтот бүлгүүдэд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Жишээ нь, Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн  тусламж, үйлчилгээг  хэрэгжүүлэх, сүрьеэгийн эрт ирүүлгийг үзлэг зохион байгуулах, хавьтуулдаг үзлэг, шинжилгээнд хамруулах, өрхийн эмчийн хяналтад шууд хяналттай эмчилгээг үзүүлэн ажиллаж байна. Сүрьеэгийн сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос сумын өрхийн эмнэлгүүдтэй хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс алслагдсан, тоног төхөөрөмж элбэг байдаггүй сумуудад энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, сорьц тээвэрлэлтийг хийж байна.

ШШГЕГ-н харьяа 429-р хорих ангиас улсын хэмжээний 24 хорих ангид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг хийж, сүрьеэ илэрсэн хоригдлуудыг тусгарлах, цаашлаад эмчилгээг хийлгэх ажлыг хийж байна.

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс 340 сайн дурын идэвхтнүүдийг сургаж, бэлтгэсэн. Сайн дурын идэвхтэнгүүд  эмзэг бүлгийн сүрьеэтэй өвчтөнүүдэд гэрээр нь эм зөөж, харж хяналттай эм уулгаж байна. Мөн Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас эмзэг бүлгийн сүрьеэтэй өвчтөнүүдэд явуул баг ажиллуулж, гэрээр өдөр болгон шууд хяналттай эм уулгах, ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн эрт ирүүлэг үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.

Төслийн хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргаж байгаа боловч цаашид шийдвэр гаргах түвшиний хүмүүс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах цаг нь болсон.