Хэвлэх
Хандалт: 464

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 01-р сарын 08

Тендер шалгаруулалтын нэр: Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 201812001

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвд 2018 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур - ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000  /тавин мянган /төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Тендерийн хамт ТШӨХ-ийн 21.1-д заасан үнийн дүнтэй тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 02-р сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02-р сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минут-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн дотоодын давуу эрх тооцоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

/ХӨСҮТ-ийн захиргааны байрны 2 давхарт эдийн засагчийн өрөө /

Утас: 451185, 99044314. 99992294  Факс: 976-458699