Хэвлэх
Хандалт: 278

Тендерийн урилга

Огноо : 2018 оны 01-р сарын 12

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 201812002

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвд 2018 онд Хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000  /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Тендерийн хамт ТШӨХ-ийн 21.1-д заасан үнийн дүнтэй тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут-д нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

/ХӨСҮТ-ийн захиргааны байрны 2 давхарт эдийн засагчийн өрөө /

Утас: 455688, 99992294, 99187801  Факс: 976-458699