Хоолны хордлогодт халдварын тандалт, дэгдэлтийн хариу арга хэмжээний сургагч багш бэлтгэх сургалт боллоо.

ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын санхүүжилтэээр ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЭМГ-тай хамтран Хоол хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэдэсний халдвар хариуцсан халдвар судлагч, эмч нар мөн дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар оролцож байна.

Сургалтад оролцож байгаа халдвар судлаач эмч нар, улсын байцаагчид нь харьяа дүүрэгтээ хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан үед хариуцан ажиллах, мөн энэ сургалтыг дүүргийн хүүхдийн байгууллагын эмч нар, өрхийн эмч нар сургах үүрэгтэй.


ХӨСҮТ-өөс удирдан НЭМҮТ, МХЕГ, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран 2016 оны сүүлээр Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн хариу арга хэмжээний эргэмж үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээ нь хоол хүнсээр дамжих халдварын дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байсан.

Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн сайдын 185 тоот тушаалыг шинэчлэн 2017 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн сайдын А/328 тоот тушаал гарсан. Түүнчлэн дэгдэлтийн хариу арга хэмжээний салбар хоорондын мэргэжлийн баг бүрдүүлэх, сургалт хийх шаардлага маш их байгааг дурдсан учраас энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.