Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг”-т Халдварт өвчин судлалын үндэсний төв 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” 2019.09.18 өдөр 07.00-16.00 цагийн хугацаанд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн 27 эмч, ажилчдын бүрэлдэхүүнтэй оролцож, доорх үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Үүнд: 

- Гэдэсний халдвар, элэгний архаг халдвар, сүрьеэ, сүрьеэгийн мэс заслын чиглэлээр 319 иргэнд үзлэг, зөвлөгөөг өгсөн.

- Дархлаажуулалт, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 834 тараах материал тарааж, иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.

- Лабораторийн дэвшилтэд технологи буюу бүрэн автомат молекул биологийн шинжилгээний 3 дахь үеийн оношлогооны технологийг танилцуулсан байна.

 

- Эрүүл мэндийн салбарын томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүрээнд эмэнд дасалтай сүрьеэгийн 120 ортой эмнэлгийн зургийн ажил хийгдэж байгаа бөгөөд түүний явц байдлыг 3D видео, дэлгэрэнгүй барилгын зургаар танилцуулсан байна. 

- Өдөрлөгийн үеэр хуваарийн дагуу ХӨСҮТ-н урлагын 2 үзүүлбэрийг сүрьеэгийн мэс заслын тасгийн сувилагч Н.Отгонбаяр, Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 2-р тасгийн нярав Н.Нарангэрэл нар толилуулсан байна.