Хөвсгөл аймагт халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр, “тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг хяналт үнэлгээ хийгдлээ

Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн дэд  захирал  Б.Цацралт-Од  ахлагчтай баг Хөвсгөл аймагт  дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзалт хийгдсэн. Уулзалт ярилцлага дээр  Аймгийн засаг дарга, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга нар “тэмбүүг устгая” үйл ажиллагааны  хүрээнд  Хөвсгөл аймагт  хэрэгжүүлж байгаа ажил үр дүн, цаашид салбар дундын оролцоотой хэрэгжүүлэх ажлын чиглэл , төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар мэдээлсэн бол,  ХӨСҮТ- н дэд захирал, ДОХ/БЗДХ-ийн тандалт судалгааны албаны дарга нар  Тэмбүүг устгах үйл ажиллагааны  явц, үр дүн,  салбарын байгууллагуудын оролцооны талаар харилцан мэдээлэл хийж, аймгийн хэлтэс агентлаг, байгууллагын  дарга, төлөөллүүдийн саналыг сонслоо.  


Тус уулзалт нь Халдварт өвчнөөс сэргийлэх хянах хөтөлбөрийн хүрээнд болон “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны  талаар  нэгдсэн ойлголттой болж, удирдлагуудын зүгээс санхүүгийн дэмжлэгт орчин бүрдүүлэх, байгууллага ААН бүрийн оролцоо хамтын ажиллагаа чухал болохыг ойлгуулсан арга хэмжээ болж, 2021 он гэхэд тэмбүүг устгасан аймаг болоход хүчээ нэгтгэн хамтран ажиллах нэгдсэн нэг зорилготой  ажиллахад дэмжлэг боллоо.
 
ХӨСҮТ, аймгийн ЭМГ-ын баг бүрэлдэхүүн хамтран   Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд хүрч бүчилсэн хяналт үнэлгээг тусгай хөтөлбөр гарган зохион байгууллаа. Уг арга хэмжээнд сум орон нутгийн удирдлагууд бүсийн Эрүүл мэндийн байгууллагын эмч нар оролцлоо. Бүсчилсэн үнэлгээний үеэр Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумдын эрүүл мэндийн байгууллагын  дарга нар “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажилын талаар мэдээлэл бэлтгэн  харилцан мэдээллээ солилцож, 2021 он гэхэд бүсээрээ “Тэмбүүг устгасан сум болох” УРИАЛГА гаргасан.

Тэмбүү өвчний талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
ЭМЯ-ны ХДХВ/ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ын багш  В.Наранцэцэг, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг  Хөвсгөл аймагт ирж ХӨСХҮХ-ийн 5 дахь зорилт, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны  хүрээнд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах 2 өдрийн сургалтыг 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын их эмч мэргэжилтэн,  лаборант нар 38 хүн хамрагдсан.

БЗДХ-т өвчний асуудлыг орон нутагт  тухайн эрүүл мэндийн байгууллага дээрээ удирдан зохион байгуулах эмч нарыг сургаж, тэдэнд   “Тэмбүү өвчиний талаархи цогц мэдлэг олгон, бүртгэл мэдээлэл, хавьтал судлал, шинжилгээний баталгаажуулалтын талаар ойлголт  өгч аймагт үйл ажиллагааг зохион байгуулах нэгдсэн багийг бүрдүүлж өгсөн үр дүнтэй сургалт боллоо. 

Эх сурвалж: www.mohs.mn