Монгол улсын Засгын газар, Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-д нэн шаардлагатай амьсгалын аппарат, гемодиализын аппаратыг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн яамнаас ЭМС-н тушаалаар ХӨСҮТ-д коронавирус (COVID-19)-н халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэг, гемодиализын 2 ширхэг аппаратуудыг хүлээлгэн өглөө. Аппаратуудыг Айвико ХХК нийлүүлж, ХӨСҮТ-н эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженерүүдтэй хамтран суурьлуулж, эмч, сувилагч, инженер, техникч нарт заавар, зааварчилгааг өгсөн байна. Мөн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, халууны шил гэх мэт шаардлагатай бусад эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан.

Бидэнд хүлээлгэн өгсөн аппаратуудыг тус төвийн яаралтай тусламжийн тасаг, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг буюу тусгаарлалт хийгдэж буй тасаг болон COVID-19 халдвартай холбоотой ажиглалтанд хэвтүүлж буй бусад тасгуудад хувиарлан өглөө.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны 2 сарын 17-нд ХӨСҮТ-д болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцах үеэр 3 ширхэг фургон автомашин хүлээлгэн өгсөн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны удирдлагууд, холбогдох мэргэжилтэнүүдэд ХӨСҮТ-н нийт хамт олон талархсанаа илэрхийлье.  

Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон