Хэвлэх
Хандалт: 143

Эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын үеийн тусламж, үйлчилгээний 3 өдрийн дадлага сургуулилтад оролцсон эмч, мэргэжилтнүүд болон арын албанд ажилласан нийт хамт олондоо талархал илэрхийлье!

Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Тус дадлага сургуулилтын үеэр 100-аад байгууллага цахимаар холбогдож, цаг үеийн байдлын даалгавар авч, багаар ажиллаж, хариу харга хэмжээг орон нутаг, нийслэл, улсын хэмжээнд хэрхэн шуурхай зохион байгуулах талаар ажиллаа.

Орон нутаг, дүүргүүдийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ дадлага сургуулилтад хамрагдсан байна.

ХӨСҮТ-ийн 118 эмч, эрүүл мэндийн ажиллагсад, 6 машин, хариу арга хэмжээний 3 баг бэлэн байдалтай ажилласан.

Нийт 6 цагийн байдал өгөгдөж, ХӨСҮТ-ийн төлөвлөлтийн баг, хариу арга хэмжээний баг, эрсдлийн харилцаа холбооны баг болон ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ-ийн багийн хүмүүс оролцсон байна. Нийт дадлага сургуулилтад оролцсон эмч мэргэжилтнүүд болон арын албанд ажилласан хамт олондоо талархал илэрхийлье.