Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид Короновирүст халдвар (COVID-19)-ийг  богино хугацаанд илрүүлэх оношлуурыг хандивлалаа

Юуны өмнө цар тахлын хэмжээнд хүрээд буй короновируст халдвар (COVID-19)-н энэ хүнд цаг үед Roche компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Сетунари ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХӨСҮТ-н лабораторид маш чухал хэрэгцээтэй 400 хүний шинжилгээний урвалжаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд туйлын их баяртай байна. Манай эмнэлгийн лабораторийн эмч мэргэжилтнүүд маш ихээр талархан хүлээн авлаа.

Elecsys Anti-SARS-COV-2 оношлуур нь өнгөрсөн 5-р сард дөнгөж шинээр үйлдвэрлэгдсэн даруй Монгол улсад албан ёсны төлөөлөгч Сетунари ХХК шуурхай ажиллаж, тусгайлан захиалж авч ирж байгаа нь Монгол улс дэлхийн түвшний оношлогоог хийх бололцоо олгосон сайхан үйл явдал юм.

Учир нь дэлхийд тэргүүлэгч Швейцарийн Roche компанийн шинээр үйлдвэрлээд буй Elecsys Anti-SARS-COV-2 оношлуур нь ХӨСҮТ-н лабораторид ашиглагдаж буй Cobas e411 бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтай Короновирүст халдвар  (ковид-19 )-ийг 9-18 минутанд маш богино хугацаанд илрүүлэхээс гадна гар ажиллагаа шаардахгүйгээр шууд ашиглах боломжтой учир шинжилгээ хийж буй эмнэлгийн ажилчдыг халдварт өртөх эрсдлээс хамгаалах, гар ажилбар шаардахгүй, маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж, нэг дор 30 хүнийг зэрэг шинжлэх боломжтой зэрэг маш олон давуу талуудыг бидэнд олгож байна.

Оношлогооны хувьд Elecsys Anti-SARS-COV-2 шинэ оношлуур нь Короновирүст халдвар  (ковид-19 )-ийн вирүсийн эсрэг биетийг богино хугацаанд эрт илрүүлэхээс гадна 100% мэдрэг чанартай, хүний бусад төрлийн короно вирүстэй харилцан үйлчлэлд ордоггүй тул хуурамч эерэг хариу гардаггүй баталгаатай, нэг дор олон хүнийг зэрэг хийх боломжтой, цаг хэмнэх зэрэг PCR-аас бусад оношлогооны аргуудаас олон давуу талуудыг бидэнд олгож байна. Одоо бид оношлогооны эргэлзээ үүсэхээс айхгүй боллоо.

Мөн Elecsys Anti-SARS-COV-2 нь мэргэжлийн үүднээс тайлбарлавал эмгэг төрүүлэгчийн эсрэг дархлаа үүссэн эсвэл үгүй болохыг тодорхойлдог шинжилгээ бөгөөд хүн амын дундах вирусийн өртөлтийг өртөг зардал багатайгаар илрүүлэх, тархалтыг үнэлэхэд маш их давуу талтай, нэн шаардлагатай зүйл төдийгүй манайхтай ижил Roche компанийн Cobas e411 болон е601 бүрэн автомат төхөөрөмжүүдтэй томоохон эмнэлгийн лабораториудад КОРОНОВИРҮСт халдвар (COVID-19) -ийг оношлох, зөвхөн ХӨСҮТ-д төвлөрүүлэхгүйгээр ачааллыг бууруулах, орон нутгаас хот руу зөөвөрлөж цаг алдах шаардлагагүй болж, тусгаарлах сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авах бололцоог олгож байна.

Учир нь  Сетунари ХХК-н нийлүүлсэн Roche компанийн Cobas e411 бүрэн автомат төхөөрөмж нь ашиглахад хялбар, хариу богино хугацаанд гардаг, лабораторийн ажилчдад эрсдэлгүй, эвдрэл гэмтэл гардаггүй зэрэг баталгаатай байдлаараа лабораторийн эмч мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг төдийгүй тус аппаратанд зориулсан Elecsys Anti-SARS-COV-2 маш хэрэгтэй урвалж оношлуур гарч, монгол улсдаа шуурхай хүргэж байгаад сэтгэл өндөр байгаагаа дахин илэрхийлье.