ХӨСҮТ-ийн 30 эмнэлгийн ажилчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардан авлаа. 

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв. ХӨСҮТ-н хамт олноос 30 эмнэлгийн ажилчид батламжаа гардан авсан байна.