"Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн олайн уулзалт боллоо.
БНСУ-ын Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн хүрээнд онлайн уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтанд БНСУ-ын талаас Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, STOP-TB Partnership хэлтсийн дарга Ким Кан Хи Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Төслийн менежер Со Сог Хён, Монгол улсын талаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэргэжилтэнүүд оролцов.
Тус цахим хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
- Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хэрэгжиж буй сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтлын явуулын үзлгийн явц, үр дүн, анхаарах асуудал
- "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох нь" олон улсын гуравдах хурлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.