"Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн олайн уулзалт боллоо.

БНСУ-ын Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг, ХӨСҮТ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийн хүрээнд онлайн уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтанд БНСУ-ын талаас Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, STOP-TB Partnership хэлтсийн дарга Ким Кан Хи Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Төслийн менежер Со Сог Хён, Монгол улсын талаас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэргэжилтэнүүд оролцов.

Тус цахим хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хэрэгжиж буй сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтлын  явуулын үзлгийн явц, үр дүн, анхаарах асуудал
  2. "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох нь" олон улсын гуравдах хурлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.