COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо сэдэвт сургалт болж байна.

“COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалт ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн 2020 оны 8 сарын 31-ээс эхэллээ.

Эхний ээлжийн сургалтанд Ховд, Дорнод, Дархан уул, Орхон аймгийн лабораторийн эмч мэргэжилтнүүд хамрагаж байна.  Өнөөдрийн сургалтанд Академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа, АУ-ы доктор, профессор  С.Цогтсайхан нар “COVID-2019 цартахалын үүсгэгч, эпидемиологи, эмнэлзүй”, “Халдварын эсрэг дархлаа, вирүсийн эсрэг дархлааны хариу урвал” зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж ярилцлага өрнүүллээ. Сургалтаар SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээнд сорьц авах техник, хадгалах, тээвэрлэх аргачлал, SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний үеийн халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэмийн талаар гардан үйлдлийн дадлага сургуулилт хийгдэнэ.

Мөн COVID -19 цартахлын лабораторийн оношилгоонд хэрэглэж байгаа бодит хугацааны полимеразын гинжин урвал (PCR)-ын шинжилгээ, SARS-CoV-2 илрүүлэх Gene Expert шинжилгээний арга, SARS-CoV-2 вирүсийн эсрэг, эсрэгбие илрүүлэх шинжилгээний аргачлалын эзэмших дадлага сургалт 5 хоногийн турш болох юм.

Дараагийн ээлжийн сургалт 2020 оны 9 дүгээрсарын 7-11 нд болж ЭХЭМҮТ, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн лабораторийн мэргэжилтнүүд хамрагдана.

Ийнхүү 2020/2021 оны хүйтний улиралд COVID -19 халдвар, томуу, томуу төст өвчний илрүүлэг оношилгоог  Ховд, Дорнод, Дархан уул, Орхон, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймагт өргөжүүлэн, хүртээмжтэй хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна.