Тайван, Монголын хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна.

Тайван, Монголын хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна. Уулзалтад ХӨСҮТ-ийн 31 эмч нар оролцлоо.

Уулзалтыг эхэнд ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү,Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль, Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн профессор Чай Юу Чу нар үг хэлсэн байна.

ХӨСҮТ-ийн их эмч Г.Дүвчинбаяр нь Монгол улс КОВИД-19 халдварын нас баралт бүртгэгдээгүй ба эмчилгээний туршлагаас,Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургуулийн дэд захирал Др Жан Тау Ванг нь Тайван улсад КОВИД-19 халдварын нас баралт 1 000 000 хүн амд 0.8 промиль бүртгэгдсэн ба эмчилгээний туршлагаа солилцож, хэлэлцүүллээ. Доорх 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

  1. КОВИД-19 өвчнийг эмчлэхэд ямар төрлийн эм хэрэглэдэг вэ? Танай эмнэлгийн хувьд өөр эмчилгээний хувилбар байдаг уу?
  2. КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ?
  3. Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль SARS-CoV-2 вирусын генетикийн хэдэн төрлийн дарааллыг тогтоогоод байна вэ?
  4. Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцины туршилт судалгаа хийдэх үү.
  5. Дараа дараагийн дэгдэлтүүдийн хувьд вакцин ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна вэ?
  6. Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцин эсвэл оношлуур хийх үү?