“ОХУ нь түнш орнууд болон Монгол Улс дахь улаанбурхан, улаанууд өвчний халдвар судлалын хяналтыг сайжруулах нь” сэдэвт бүс нутгийн олон улсын онлайн бага хурал зохион байгуулагдлаа. 

ХӨСҮТ нь ОХУ-ын Москвагийн Г.Н.Габричевского-ын нэрэмжит улаанбурхан, улаанууд өвчний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнтэй 2019 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

“ОХУ нь түнш орнууд болон Монгол Улс дахь улаанбурхан, улаанууд өвчний халдвар судлалын хяналтыг сайжруулах нь” сэдэвт бүс нутгийн олон улсын онлайн бага хурлыг 9 сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотод зохион байгууллаа. Тус хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалт, Халдварт өвчний тандалт судалгааны алба, Вирус судлалын лабораторийн эмч мэргэжилтнүүд оролцсон. Бага хуралд ОХУ-ын бүх муж болон 6 орны 60 мэргэжилтнүүд онлайнаар холбогдон, оролцож харилцан мэдээллээ солилцон ажилласан.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны Тандалт судалгааны тасгийн эрхлэгч С.Алтанчимэг “Монгол улсад бүртгэгдсэн улаанбурхан, улаанууд өвчний байдал, тандалт” сэдэвт илтгэл танилцуулж хэлэлцүүлсэн.