Ковидын үеийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа

Өнөөдөр /2021.11.12/ Ковид19 халдварын цар тахлын үед нийт хүн амд үзүүлэх БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх нөлөөллийн уулзалт болж өнгөрөв.

Arslan.mn

Уулзалтанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Л.Энхсайхан, ДОХ, ХДХВ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Амарзаяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, БГД-ын ЭМТ-ын дарга З.Балдандугар, Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дарга П.Бат-Ирээдүй, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн дарга Ц.Лхагваа болон бусад удирдах ажилтан, бие төлөөлөгч нар оролцсон юм.

2021 оны эхний 10 сарын байдлаар БЗДХ-т өвчний 7442 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 1.5%-ийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6715 өвчлөл буюу 1.9 дахин буурсан аж.

Arslan.mn

 

“Бэлгийн замын зонхилон тохиолдох өвчин болох тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар авч байгаа бөгөөд нийт өвчний 31.5 хувь нь тэмбүү, 39.7 хувь нь заг хүйтэн, 28.6 хувь нь трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 2808 тохиолдлоор буюу 1.9 дахин буурсан ба 10,000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Баянхонгор, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс 0.4-3.6 хувиар өндөр байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны төвийн дарга Ж.Даваалхам энэ үеэр “Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн БЗДХ-ын тусламж үйлчилгээний байдалд хийгдсэн дэмжлэгт хяналт үнэлгээ” сэдэвт илтгэлдээ дурдаж байлаа. Мөн тэрээр цаашид анхаарах асуудал болон зөвлөмжийг хүргэсэн юм.

Үүнд:

  • БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүн амд хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хүний нөөцийг бүрэн ажиллуулах, тусламж үйлчилгээ үзүүлэх орчинг сайжруулах
  • БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эмч бүр ганцаарчилсан орчинд үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх
  • Тэмбүүгийн оношилгооны алгоритм, эмчилгээний горим шинэчлэхтэй холбоотой ELISA аппарат, урвалж, эмийн захиалга хийх, худалдан авах - Жирэмсэн эмэгтэйд үзүүлж буй “гурвалсан халдвараас сэргийлэх” үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа В вирусийн халдварыг илрүүлэх, халдвартай жирэмсэн эмэгтэйн эмчилгээ, зөвлөгөө, хяналтыг сайжруулах 
  • Эмзүй, чанарын албанаас эмч нарын анхан шатны маягт хөтлөлт, эмийн жор бичилт, эмчилгээний стандарт мөрдөлтөнд хяналт тавьж ажиллах
  • Ковид – 19 халдварын цар тахлын тусламж үйлчилгээнд БЗДХ-ын кабинетын хүний нөөцийг 50%-с илүү дайчлан ажиллуулахгүй байх гэх мэт зөвлөмжийг өгсөн юм.

Arslan.mn 

2020 онд Глобал сангийн дэмжлэгтэй ХДХВ, ДОХ-ын төсөл амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд үргэлжлэх шатны төсөл 2021-2023 хэрэгжихээр батлагдаад байна. Уг төслийн хүрээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг оновчтой зохион байгуулах, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагааг ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх аж.

Дашрамд дурдахад БЗДХ өвчний хамгийн их хувийг эзэлж буй тэмбүүгийн улмаас 2020 онд 37 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд үүний 12 нь амьгүй төрөлт байжээ. Харин 2021 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 14 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний долоо нь нийслэлээс бүртгэгдсэн 


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол