Амбулаторийн тасгийн хүлээлгийн хэсгийг засварлалаа

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв 2021 оны 11-р сарын 12-ны өдөр амбулаторийн тасгийн хүлээн авах хэсгийг бүрэн засварлаж ашиглалтад хүлээн авлаа. Ард иргэддээ цэвэр, тухтай орчинд үйлчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус тасгийг ЭМЯ-ны хөрөнгө оруулалт болох 130 гаруй сая төгрөгөөр засварласан бөгөөд энэ хүрээнд амбулаторийн хүлээлгийн танхим, яаралтай тусламжийн өрөө, ажилчдын усанд орох өрөө зэргийг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих замыг хийж гүйцэтгэв.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ХӨСҮТ нь үйл ажиллагаагаа тэлэх, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинг сайжруулах тал дээр анхаарч, үе шаттай бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Үүний нэг болох эмнэлзүйн тусламж үйлчилгээний нүүр царай болсон амбулаторийн тасгийн хүлээлгийн хэсгийг засварлан ашиглалт хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Засварыг маш богино хугацаанд гүйцэтгэл өндөртэйгөөр хийж гүйцэтгэхэд маш том дэмжлэг үзүүлсэн эмнэлгийн Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан болон Хангамж үйлчилгээний албаны хамт олон, гүйцэтгэгч компаний баг хамт олонд  талархал илэрхийлье. Эмнэлгийн удирдлагын баг үргэлжлүүлэн засвар, шинэчлэл, ажиллах орчин, нөхцлөө сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгааг хэлмээр байна”гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан:

“ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг тусгай мэргэжлийн байгууллага юм.  Манай төвийн хувьд барилга байгууламж, дэд бүтцийн засвар үйлчилгээ, шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Амбулаторийн тасгийг бид өөрсдийн дотоод нөөц санхүүжилтээр засварлан өнөөдөр хүлээлгэн өгч байна” гэлээ.  

Засварын хүрээнд нийт 148 мкв талбайг засаж тохижуулсан бөгөөд цаашид засварын ажил амбуларторийн үндсэн хэсгийг өөрийн санхүүжилтээр засахаар төлөвлөж байна. 

Arslan.mnArslan.mn


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол