“Ковид-19” болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээг үе шаттайгаар нэвтрүүлж, бүсчилсэн сургалт зохион байгуулж байна

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс ДЭМБ-тай хамтран Ковид-19-ийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээг үе шаттайгаар нэвтрүүлж, бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус сургалт Ховд аймагт эхэлсэн бөгөөд сургалтад Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн эмч, мэргэжилтнүүд хамаргадаж байна.

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “Манай томуугийн тандалтын тогтолцоо сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тогтвортойгоор хөгжиж ирсэн.  Одоо бид тоо мэдээний чанарт анхаарах, өөрийн аймгийн мэдээлэлд үнэлгээ дүгнэлт хийх чадавхийг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байна. Тиймээс бид ДЭМБ-тай хамтран Ковид-19-ийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээг үе шаттайгаар нэвтрүүлж, бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.  Энэ сургалт нь 3 дах удаагийн  сургалт бөгөөд Дундогвь, Хөвсгөл аймгуудад говийн болон төвийн бүсийн аймгуудыг хамруулснаар 10 аймагт өөрсдийн орон нутгийн онцлогт тохирсон босго үзүүлэлтийг гарган аймгийн хэмжээний үнэлгээг хийж, хариу арга хэмжээг тохируулан авч хэрэгжүүлэх, удирдлагуудыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах боломж бүрдээд байна. Тухайлбал, улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байхад говийн бүс буюу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрсэн байна. Энэ сургалтаар баруун бүсийн аймгуудын онцлогт тохирсон босго үзүүлэлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна.” гэдгийг онцлов.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан сургалтад оролцогчдод Дэлхий дахинд болон Монгол улсын томуу, томуу төст өвчний байдал, улирлын томуугийн  эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Arslan.mn

Бүсчилсэн сургалтад өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Архангай, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг 10 аймгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаад байна.


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол