Хамтран ажиллах урилга

Эрүүл Мэндийн Яамны захиалгаар Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдэх төсөлт ажилд хамтран ажиллах Нийслэлийн хэмжээнд эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрэлхийлж буй нөхцөл байдал, хэрэгцээ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлж буй оролцоог үнэлж, туршилтын хөтөлбөрийн загвар боловсруулах ажил гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулж хамтран ажиллана.

Судалгааны зорилт:

    • Эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрэлхийлж буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээг үнэлэх судалгаа хийх
    • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ, ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх оролцоог үнэлэх
  • Тавигдах шаардлага:
  • Магистраас дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
  • Гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон судалгааны ажилд 10-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай. (БЗДХ,ХДХВ,ДОХ-ын чиглэлээр бол давуу тал болно)
  • Баримт бичиг Монгол, Англи хэл дээр ашиглах, боловсруулах чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. (TOEFL, IELTS-ийн шалгалтын оноотой бол давуу тал болно)
  • Тоон мэдээнд статистик боловсруулалт хийх чадвартай байх.
  • БЗДХ, ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй, эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай тэдний бэлгийн зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол давуу тал болно.

Судлаачийн хийж гүйцэтгэх ажил:

  1. Судалгааны арга аргачлалыг ХӨСҮТ-ийн судалгааны удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах.
  2. Судалгааны аргачлалыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авах.
  3. Судалгааны удирдах зөвлөлийн хурлаар судалгааны арга, аргачлалыг хэлэлцүүлж, төлөвлөгөөг батлуулах
  4. Судалгааны ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
  5. Судалгааны удирдах зөвлөлийн хурлаар судалгаа хийх явцад тулгарсан асуудал болон явцын тайланг судалгааны удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх
  6. Судалгааны үр дүнд үндэслэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ, ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх туршилтын хөтөлбөрийн загвар боловсруулах
  7. Судалгааны тайлан, хөтөлбөрийн загварыг Монгол, Англи хэл дээр бичих
  8. Судалгааны үр дүнг судалгааны удирдах зөвлөл, хамтрагч талуудын уулзалтад танилцуулах.
  9. Судалгааны үр дүнгээр олон улсын мэргэжлийн сэтгүүлд 1, дотоодын сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлэх.

Ажиллах хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 15-аас 2022 оны гуравдугаар сарын 15

Төсөлт ажлын төсөв: 9,000,000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  • Судалгааны үндсэн судлаачаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн захидал
  • Өөрийн товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
  • Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон диплом болон холбогдох материалыг нотариатаар батлуулсан хуулбар
  • Гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон судалгааны ажлын гэрээний хуулбар болон бусад нотлох баримт
  • Хийж гүйцэтгэсэн судалгаа, үнэлгээний ажлын жагсаалт, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, хуулбар
  • Хэрвээ баг бүрдүүлэн оролцох бол гишүүдийн судалгаанд орж ажиллахыг зөвшөөрсөн гарын үсэг болон товч намтарыг хавсаргана.

Сонирхсон хувь хүн болон баг дээрх материалыг бүрдүүлж 2021 оны 12 дугаар сарын 3-ний өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.

Жич: Шалгуурт нийцсэн хувь хүн, багтай эргэн холбоо барих болно.

Хаяг: П.Түмэндэмбэрэл, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тархвар судлаач

Баянзүрх дүүрэг, 14 хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн 1А байр, 23 тоот, 99054585