ХБНГУ-ын ЭСЯ, ДЭМБ-ээс ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскныг гардуулж өглөө

Arslan.mn

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105,000 ширхэг мэс заслын маскыг /2021.12.07/  гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Мөн энэ үеэр  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал  Ц.Билэгтсайхан 2021 оны Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ДЭМБ болон Эрүүл Мэндийн Сайдын 734-р зөвлөмж дагуу халдварт өвчинтэй тэмцэх ажиллагааг хийсээр байна гэдгээ онцлов.

Arslan.mn

Харин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч  Регина Рутенберг “ХБНГУ нь Ковид-19 цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхитэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт 1 тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2021 оны эхээр хамрагдсан билээ. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам доллларын хандивыг гардуулж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “ Ковид-19 цар тахлын эхэн үеээс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан ба энэ үед яаралтай түргэн тусламжийн сургах багыг Герман улсаас Монгол руу илгээсэн.  Ковид-19 цар тахлын эхэн үеээс ДЭМБ нь халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ хэлэв.


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол