Тус худалдан авалтаар нийт 169 компьютерын шинэчлэл хийгдэж ажилчид 100 хувь цахим шилжилтэд бэлэн боллоо. Үүнээс гадна төвийн хэмжээнд нийт 18 барилга байгууламж хооронд шилэн кабелийн сүлжээг шинэчлэн зохион байгуулж, дотоод сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг Cisco брендээр шинэчлэн, төвийн хэмжээнд хэрэглэгдэх интернетийн хурдыг тав дахин нэмэгдүүлэх ажил хийгдлээ.

Эдгээр ажлын үр дүнд ХӨСҮТ нь “Цахим эмнэлэг” болж гар ажиллагаа, цаасан хэрэглээг бууруулах боломж бүрдлээ.