Энэ үеэр Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан " ХӨСҮТ нь АУХ-тэй нягт уялдаатай хамтран ажиллах бөгөөд ялангуяа эмнэлзүй болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр, туршилт явуулах, гадаад дотоодын хамтын ажиллагааны чадамжинд тулгуурласан төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллаж туршлага солилцоно гэж төлөвлөж байна.   

Анагаах ухааны хүрээлэн 60 гаруй жилийн түүхтэй МУ-ын ууган хүрээлэнгүүдийн нэг. Миний хувьд АУХ-нд эрдэм шинжилгээний ажилтнаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үед  Япон улсад сурах боломж гарч,   дараа дараагийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах боломж нээгдсэн. Иймээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон төсөл хөтөлбөрүүд дээр үр дүнтэй хамтран ажиллаж байгууллагынхаа хүний нөөцийн чадавхийг сайжруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

Анагаах ухааны хүрээлэнгийн дарга Л.Тулга "Анагаах Ухааны Хүрээлэн Эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлзүй гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Манай зүгээс ХӨСҮТ-тэй эрдэм шинжилгээний  судалгаа, эмнэлзүйн чиглэлээр  хамтарч ажиллах болсонд баяртай байна.

Мөн манай хүрээлэн таван сектортой. Тухайлбал, дотор, мэдрэл, зүрх судас, лабартори, хавдарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийдэг. Мөн лабарторийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа." гэдгээ илэрхийлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn