Улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээний аргачлалын сургалтад 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа

 

Arslan.mn
Өчигдөр буюу 2022 оны 3-р сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжээс Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжийн эмч, мэргэжилтэн нарт зориулсан “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. 

ДЭМБ-аас “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээ”-ний аргачлалыг боловсруулж, 2020 он гарсаар 30 гаруй оронд нэвтрүүлж, мэдээллийг нэгтгэн авч байна. Манай улс 2018 оноос эхлэн сүүлийн 5 жилийн ТТӨ, АЗЦХХ-ын тандалтын тоон мэдээг ашиглан улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээг хийж 5 үе шатаар үнэлж хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

ХӨСҮТ нь 2021 оны 4 дүгээр улиралд ДЭМБ-тай хамтран орон нутгийг таван бүсэд хуваан бүсчилсэн сургалтыг зохион байгуулж үнэлгээний аргачлалыг 21 аймагт амжилттай нэвтрүүлээд байна. 

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2021/2022 оны томуугийн улиралд улирлын томуугийн H3N2 вирус, томуу төст өвчнийг үүсгэгч амьсгалын замын синцетиаль вирус, иж томуу, улирлын корона вирус нь хүн амын дунд орчилд орж,  нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд дэгдэлт үүсгэж, өвчлөлийн байдал өндөр түвшинд байна. КОВИД-19 цар тахал нь ТТӨ-ий өвчлөлийн хөдлөл зүй, улиралчилалд өөрчлөлт оруулж, халдварын түвшин хаврын саруудад нэмэгдэж, удаан үргэлжлэх магадлалтай байна. Энэ удаагийн сургалтын үр дүнд үнэлгээний аргачлалыг нэвтрүүлснээр шийдвэр гаргагчдыг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангах, мэдээний чанар сайжирч, нэгж дээрх тархвар судлагч эмч, мэргэжилтэн нар өөрсдийн өвчлөлд тогтмол дүгнэлт хийдэг болох зэрэг олон давуу талтай” гэдгийг онцолж байв. 

Arslan.mn

Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нийт оролцогчдод “КОВИД-19, ТТӨ-ий нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцууллаа. Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга А.Бурмаа “ТТӨ-ий тандалтын тогтолцоо, түүний ач холбогдол, хэрэгжүүлж буй тушаал журам” ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлагч их эмч Д.Оюунгэрэл “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний ерөнхий танилцуулга, ЭХЭМҮТ-ийн АЭСТ-ийн дарга О.Солонго  “ТТӨ, КОВИД-19 өвчний эмнэлзүйн байдал, эмчилгээ” гэх мэт сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Үргэлжлүүлэн сургалтанд оролцогчид багт хуваагдан Дүүргүүдийн томуугийн тандалтын мэдээн дээр хамтран дасгал ажлуудыг хийж чөлөөт асуулт хариулт, ярилцлага өрнүүллээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn