Мэдэгдэл !!!

Eguur.mn сайт дээр 2022 оны 8-р сарын 9-ны өдөр нийтлэгдсэн "ХӨСҮТ-ийнхөн сайдынхаа нэрийг барьж, ковидтой иргэдэд түргэний машинаар ҮЙЛЧЛЭХГҮЙ байна" гэх мэдээлэл нь  ХУДАЛ болно.

ХӨСҮТ-ийн 24 цагийн ажиллагаатай иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх 100 дугаарын утас нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр дуудлага хүлээн авч шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. 
100 дугаарын утсанд 2022 оны 8 сарын (1-11) өдрийн байдлаар Ковид-19-ийг оролцуулан халдварт өвчөөр биеийн байдал нь хүнд болон нэн хүнд байгаа 58 иргэнд түргэний машинаар үйлчилж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. 

Мөн  иргэд яаралтай тусламжийн 103 болон харъя дүүргийн эмнэлгээр дамжуулан Ковид-19-ийн түргэн тусламжийг авах боломжтой. 


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол