Монголын эрүүл мэндийн салбарынхан болон ХӨСҮТ-ийн эмч нартаа, үе үеийн ахмадууддаа Олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэе!
Монголын эрүүл мэндийн салбарынхан болон ХӨСҮТ-ийн эмч нартаа, үе үеийн ахмадууддаа Олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэе!
П.Насанжаргал: Сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, илүү их анхаарахгүй бол ЦАГ ЯВСААР БАЙНА
Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдөртэй холбогдуулан ХӨСҮТ-ийн СТСА-ны үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргалтай ярилцлаа.
ХӨСҮТ-өөс үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2021 оны 01 сарын 07-09-ний өдрүүдэд 3 удаагийн бүсчилсэн онлайн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО
ДЭМБ-ын НДББ-ээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Болор 2020” ээлжит дасгал сургуулилтад ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн Дархлажуулалтын албаны эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо.
Цар тахалтай тэмцэхэд Монгол улсын их сургууль ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна
Монгол улсын их сургууль (MУИС)-ийн санаачлагаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө. Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцонд шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.
Төрийн албаны зөвлөл нь цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээрх цахим гарын авлага гаргасан байна
Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын арга туршлагыг түгээж, “COVID-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа билээ.