Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад сурагчдын дунд бэтэг өвчний илрүүлэг хийлээ.

2019 оны 11 дүгээр сарын 5-14-ны хооронд ЗӨСҮТ, ХӨСҮТ, Монголын Хэт авиан оношилгооны нийгэмлэг, Баянхонгор аймгийн ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг хамтран Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад  ерөнхий боловсролын сургуулийн  6-16 насны хүүхдүүдийн дунд бэтэг өвчний эрт илрүүлгийг хийж гүйцэтгэлээ. Илрүүлгээр  нийт 1977 хүүхдийг хэвлийн хэт авиан оношилгоо, асуумж судалгаанд хамруулж, элэгний бэтэг өвчний нийт 8 тохиолдлыг илрүүлж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэв.

Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал боллоо.

Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо нь дархлаажуулалтын талаар эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (ЭМЯ), Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллага /ХӨСҮТ/, эрүүл мэндийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгөх, олон талын санаа бодлыг тусгасан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус, бие даасан бүтэц юм.

Монгол улс 2 жил эмчлэгддэг Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ.


Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55%, манай улсад 63.9% байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн 5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм. 

Хөвсгөл аймагт халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр, “тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг хяналт үнэлгээ хийгдлээ

Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од ахлагчтай баг Хөвсгөл аймагт  дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзалт хийгдсэн. Уулзалт ярилцлага дээр Аймгийн засаг дарга, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга нар “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байгаа ажил үр дүн, цаашид салбар дундын оролцоотой хэрэгжүүлэх ажлын чиглэл , төлөвлөгөө,