Монгол улсын Засгын газар, Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-д нэн шаардлагатай амьсгалын аппарат, гемодиализын аппаратыг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн яамнаас ЭМС-н тушаалаар ХӨСҮТ-д коронавирус (COVID-19)-н халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэг, гемодиализын 2 ширхэг аппаратуудыг хүлээлгэн өглөө. Аппаратуудыг Айвико ХХК нийлүүлж, ХӨСҮТ-н эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженерүүдтэй хамтран суурьлуулж, эмч, сувилагч, инженер, техникч нарт заавар, зааварчилгааг өгсөн байна. Мөн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, халууны шил гэх мэт шаардлагатай бусад эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан.

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 02 сарын 21 өдрийн байдлаар/ 

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 02 сарын 20 өдрийн байдлаар/