Сүхбаатар, Завхан,Сэлэнгэ аймгууд вакцинд хамрагдалтаар тэргүүлж байгаа бол Баян-Өлгий аймаг хамгийн бага байна

 

Arslan.mn

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар  дархлаа сэргээх 3-р тунд 513,816 хүн хамрагдсан бол тэдгээрийн 6,334 жирэмсэн эмэгтэй, 7034 хөхүүл эмэгтэй хамрагдсан байна.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ын 4 төрлийн (Aстра Зенека, Файзер/БиоНТеx, Спутник-V, Вероцелл) 7,744,690 тун вакцин буюу ойролцоогоор 3,872,345 хүнийг вакцинжуулах вакциныг 4 эх үүсвэрээс хүлээн авсан бөгөөд  ХӨСҮТ вакциныг хүлээн авч аймаг, дүүрэгт түгээж зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

Гуравдугаар тунгийн хамрагдалтад Сүхбаатар аймаг 30%, Завхан аймаг 34%, Сэлэнгэ аймаг 34% -тай хамрагдаж идэвхитэй байгаа бол хамгийн бага хамрагдалттай аймгуудад Баян-Өлгий (9%), Ховд, Дундговь (16%), Увс (17%) орж байна. Иймээс иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн вакциндаа идэвхитэй хамрагдаж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлээрэй.

Мөн 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад захиалгын дагуу явуулын дархлаажуулалтын багууд вакциныг албан байгууллага дээр нь хийж байна. Аж ахуй нэгжүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын 96652404, 88094611 утсаар захиалга өгөх боломжтой.   

га өгөх боломжтой.   


Онлайн сургалт

Үнийн санал

Санал гомдол