Улсын хэмжээнд хатгалгааны эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлж эхэллээ.
Монголд улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэг, 2018 оноос Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.
“Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт боллоо.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”
ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн халдвартай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг улс орнуудын захирлуудын уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Филиппин улсын Манила хотод болж байгаа ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн халдвартай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг улс орнуудын захирлуудын уулзалтад ХӨСҮТийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Ерөнхий захирал Д.Нямхүү Монгол улсын хэрэгжүүлж байгаа талаарх илтгэл тавьж оролцож байна.
“Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе - хятад монголын найрамдал” төслийг хэрэгжүүлэхээр бнхау-аас монгол улсад суугаа элчин сайдын яамнаас “энхрий-эрдэнэ” санд 100 мянган юанийн хандив өгөв.
“Miss World-2018”-ын үндэсний ялагч Э.Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй Монгол” төсөл нь тус тэмцээний “Шилдэг-20” хүмүүнлэгийн ажлын нэгээр шалгарсан ба энэ төслийн хүрээнд 2018 оны 10-р сараас эхлэн сайн дурын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Мөн түүнчлэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Сүрьеэгийн сайн санааны элч” Пэн Лиюань-д хандаж, сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орондоо хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг 2018 оны 11 сард хүргүүлжээ.