Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернет, сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 790 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгдлээ.
ХӨСҮТ, Анагаах ухааны хүрээлэнтэй эмнэлзүй, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллана.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Анагаах ухааны хүрээлэнгийн дарга Л.Тулга нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Чанарын албаны дарга Б.Батсүх, АУХ-ийн Мэдрэлийн өвчин судлалын секторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Чимэглхам, АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Б.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.