Сүрьеэгийн тухай түгээмэл асуулт, хариулт
Асуулт1: Сүрьеэ гэж ямар өвчин бэ?
Хариулт1: Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.
Асуулт2: Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?