Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Нүүр
  • Төвийн тухай
    • Төвийн түүхэн товчоо
    • Төвийн бүтэц
    • Төвийн үндсэн чиг үүрэг
    • Төвийн алба, тасгууд
      • ДОХ, БЗДХ-ын тандалт, судалгааны алба
      • Дархлаажуулалтын алба
    • Бидний ололт, амжилтууд
    • Хүний нөөц
      • Дүрэм, журам
      • Сонгон шалгаруулах явц
      • Нээлттэй ажлын байр
    • Утасны жагсаалт
    • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
  • Үйлчилгээ
    • Амбулатори
    • БЗДХ/ДОХ амбулатори
    • Сүрьеэгийн амбулатори
    • Яаралтай тусламж
    • Сайн дурын дархлаажуулалт
    • Лаборатори
      • Нян судлалын лаборатори
      • Сүрьеэгийн лаборатори
      • Бэлгийн замаар дамжих халдварын лаборатори
      • Вирүс судлалын лаборатори
      • Вирүст хепатитийн лаборатори
      • Шимэгч судлалын лаборатори
      • Биохимийн лаборатори
    • Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ
  • Зөвөлгөө
    • Дархлаажуулалт
      • МУ-ын дархлаажуулалтын түүх
      • Дархлаажуулалтын ач холбогдол
      • 1.Заавал хийх дархлаажуулалт
      • 2.Сайн дурын дархлаажуулалт
      • 3.Тархвар судлалын заалттай дархлаажуулалт
      • Түгээмэл асуулт, хариулт
    • Бэлгийн замаар дамжих халдвар
      • Бэлгийн үү
      • Бэлгийн херпес
      • Заг хүйтэн
      • Хламидын халдвар
      • Трихомониазын халдвар
      • Тэмбүү
      • Хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ/ДОХ)
      • Шээс бэлгийн замын микоплазмын халдвар
      • БЗДХ-н чиглэлээр судалгааны ажлууд
    • Амьсгалын замын цочмог халдвар
      • Менингококкт халдвар
      • Гахайн хавдар
      • Салхин цэцэг
      • Улаанбурхан
      • Улаанууд
    • Вирүст хепатит
      • Хепатитийн А вирүсийн халдвар
      • Хепатитийн B вирүсийн халдвар
      • Хепатитийн C вирүсийн халдвар
      • Хепатитийн Д вирүсийн халдвар
      • Хепатитийн Е вирүсийн халдвар
    • Гэдэсний халдвар
      • Сальмонеллёз
      • Цусан суулга
      • Хоолны хордлого
    • Зоонозын халдвар
      • Галзуу
      • Хачигт халдвар
      • Хумхаа
      • Хүний бруцеллёз
      • Хүний боом
      • Тарваган тахал
    • Сүрьеэ өвчин
      • Уушигны сүрьеэ
      • Уушигны бус сүрьеэ
    • Инфографик
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Авилгын эсрэг үйл ажиллагаа
    • Ёс зүйн хороо
    • Төсөв, санхүү
      • Байгууллагын төсөв
      • Худалдан авах ажиллагаа
        • Үнийн санал
        • 2021 он
        • 2020 он
        • 2019 он
        • 2018 он
        • 2017 он
        • 2016 он
        • 2015 он
        • 2014 он
        • 2013 он
      • Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ
        • 2021 он
        • 2020 он
        • 2019 он
        • 2018 он
        • 2017 он
        • 2016 он
        • 2015 он
        • 2014 он
        • 2013 он
      • Нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан
      • Авлага, өглөгийн тайлан
        • 2021 он
        • 2020 он
        • 2019
        • 2018
        • 2017
        • 2016
        • 2015
      • 5 сая төгрөгөөс дээш мөнгөн гүйлгээний тайлан
        • 2021 он
        • 2020 он
        • 2019 он
        • 2018 он
        • Архив
      • Санхүүгийн тайлан
      • Аудитын дүгнэлт
      • COVID-19 үеийн хандив, тусламж
    • Шилэн данс
  • Мэдээлэл
    • Цаг үеийн мэдээ
    • Халдварт өвчний 7 хоногийн мэдээ
    • Статистик мэдээ
  • Эрх зүйн акт
    • Хууль
    • УИХ-ын тогтоол
    • Засгийн газрын тогтоол
    • Эрүүл мэндийн сайдын тушаал
    • Ерөнхий захирлын тушаал
  • COVID-19
    • Халдварын нөхцөл байдлын мэдээлэл
    • Иргэдэд зориулсан зөвлөмж
    • Эмч нарт зориулсан мэдээлэл
    • COVID-19 үеийн хандив, тусламж
Empty
  •  Хэвлэх 
2020-02-20
Хандалт: 3540

ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он

ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он (Монгол) 

HIV and syphilis surveillance survey report, 2017 (English)  

ХУРААНГУЙ

Тандалт судалгааг эрсдэл өндөртэй хүн амын бүлгийн дундах Хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ), Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалтыг тандан судлах, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг судлах зорилгоор хэрэгжүүлэв.

Судалгаанд ХДХВ, БЗДХ-т өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг болох эмэгтэй биеэ үнэлэгчид (n=458), эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (n=261)- ийг хамруулав. Мөн ЭМЯ болон судалгааны удирдах зөвлөлийн зөвлөмжөөр өсвөр үе, залуучуудын төлөөлөл болох 15-24 насны их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд (n=1875)-ыг судалгаанд хамруулав.

Эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-ийн судалгаанд байршил-цаг хугацаанд суурилсан түүвэрлэлтийн аргыг ашиглаж Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хөвсгөл аймагт судалгааг явуулав. Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ)-ийн судалгаанд хариулагч-чиглүүлсэн түүвэрлэлтийн аргыг ашиглаж Улаанбаатар хотод явуулав. Оюутны судалгаанд УБ хотод байрлах төрийн болон хувийн өмчит их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 15-24 насны оюутнуудыг хамруулав.

ХДХВ, БЗДХ-ын тархалт: Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 24.5 хувь тодорхойлогдсон нь 2014 оны тандалт судалгааны дүнтэй харьцуулахад 4.7 пунктээр буурсан байна. Судалгаа явуулсан бүх байршил (Улаанбаатар хот, аймаг)-д тэмбүүгийн халдварын тархалт 2014 оны үеэс буурсан дүн тодорхойлогдов. ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдварын тохиолдол илрээгүй.

ЭБЭ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 2014 онд 7.1 хувь байсан бол 2017 онд 9.2 хувь болж нэмэгдсэн байна. ХДХВ-ийн халдварын тархалтын хувь 9.2 болж 2014 оныхоос 2.8 пунктээр буурсан байна.

15-24 насны оюутан, залуучуудын дунд тэмбүүгийн халдварын тархалт 0.6 хувь, ХДХВ-ийн халдварын тохиолдол илрээгүй.

ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэг: ХДХВ-ийн халдвараас сэргийлэх аргуудыг зөв тодорхойлж, үндсэн ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн ЭБҮ-ийн хувь 25.3, ЭБЭ- ийн бүлэгт 55.6 хувь 15-24 насны оюутнуудын дунд 21.4 хувь байна.

Бэлгэвчийн хэрэглээ: Сүүлийн 12 сарын хугацаанд төлбөртэй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч тогтмол хэрэглэсэн ЭБҮ-ийн эзлэх хувь 51.3 байгаа нь 2014 оныхоос 5.6 пунктээр буурсан байна. Төлбөр авахгүй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч тогтмол хэрэглэдэг ЭБҮ-ийн эзлэх хувь 2014 оныхоос 6.7-оор нэмэгдсэн байна. Түүнчлэн байнгын бэлгийн хавьтагчтайгаа бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг ЭБҮ-ийн хувь 15.6 тодорхойлогдов.

ЭБЭ-ийн дунд сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэсэн хувь 55.9 байгаа нь 2014 оныхоос 10.4 пунктээр нэмэгдсэн байна.

Эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг ЭБЭ-ийн эзлэх хувь 60.2 болж 2014 оны үеэс 15.3 пунктээр нэмэгджээ.

15-24 насны оюутан, залуучуудын дунд бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг хувь 57.4 байсан.

БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдал: Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 41.9 хувьд нь сүүлийн 12 сарын хугацаанд БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байна. Уг дүнг 2014 оныхтой харьцуулахад 12 пунктээр нэмэгджээ. Шинж тэмдэг илэрсэн ЭБҮ-ийн 57.8 хувь нь БЗДХ-ын шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсан гэж хариулав.

ЭБЭ-ийн 8.4 хувь нь сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн гэж хариулсан бөгөөд тэдний 54.5 хувь нь улсын болон хувийн эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсэн гэж хариулсан байна.

15-24 насны оюутан, залуучуудын 6.9 хувьд нь сүүлийн 12 сарын хугацаанд БЗДХ- ын шинж тэмдэг илэрсэн бөгөөд 46.9 хувь нь эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байна. Эрэгтэй оюутнуудын 2.8 хувьд нь шинж тэмдэг илэрч 58.3 хувь нь эмчлүүлсэн бол эмэгтэй оюутнуудын 10.5 хувьд нь шинж тэмдэг илэрч, 44.3 хувь нь эмчлүүлсэн байна.

ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он (Монгол) 

HIV and syphilis surveillance survey report, 2017 (English)  

 

Empty
  •  Хэвлэх 
2022-03-21
Хандалт: 512

“Жил бүр 3000-4000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаагийн 12 %-ийг ХҮҮХДИЙН СҮРЬЕЭ эзэлж байна“

Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.

Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ,  Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд  Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...
Empty
  •  Хэвлэх 
2022-04-22
Хандалт: 103

Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах

 

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэн боловсруулах ажлын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хувь хүн болон хуулийн этгээд нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Mэдээлэл технологи албатай нягт хамтран ажиллах
Дэлгэрэнгүй ...
Empty
  •  Хэвлэх 
2022-03-18
Хандалт: 151

Улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээний аргачлалын сургалтад 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа

 

Arslan.mn
Өчигдөр буюу 2022 оны 3-р сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжээс Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжийн эмч, мэргэжилтэн нарт зориулсан “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. 

ДЭМБ-аас “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээ”-ний аргачлалыг боловсруулж, 2020 он гарсаар 30 гаруй оронд нэвтрүүлж, мэдээллийг нэгтгэн авч байна. Манай улс 2018 оноос эхлэн сүүлийн 5 жилийн ТТӨ, АЗЦХХ-ын тандалтын тоон мэдээг ашиглан улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээг хийж 5 үе шатаар үнэлж хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

ХӨСҮТ нь 2021 оны 4 дүгээр улиралд ДЭМБ-тай хамтран орон нутгийг таван бүсэд хуваан бүсчилсэн сургалтыг зохион байгуулж үнэлгээний аргачлалыг 21 аймагт амжилттай нэвтрүүлээд байна. 

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2021/2022 оны томуугийн улиралд улирлын томуугийн H3N2 вирус, томуу төст өвчнийг үүсгэгч амьсгалын замын синцетиаль вирус, иж томуу, улирлын корона вирус нь хүн амын дунд орчилд орж,  нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд дэгдэлт үүсгэж, өвчлөлийн байдал өндөр түвшинд байна. КОВИД-19 цар тахал нь ТТӨ-ий өвчлөлийн хөдлөл зүй, улиралчилалд өөрчлөлт оруулж, халдварын түвшин хаврын саруудад нэмэгдэж, удаан үргэлжлэх магадлалтай байна. Энэ удаагийн сургалтын үр дүнд үнэлгээний аргачлалыг нэвтрүүлснээр шийдвэр гаргагчдыг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангах, мэдээний чанар сайжирч, нэгж дээрх тархвар судлагч эмч, мэргэжилтэн нар өөрсдийн өвчлөлд тогтмол дүгнэлт хийдэг болох зэрэг олон давуу талтай” гэдгийг онцолж байв. 

Arslan.mn

Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нийт оролцогчдод “КОВИД-19, ТТӨ-ий нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцууллаа. Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга А.Бурмаа “ТТӨ-ий тандалтын тогтолцоо, түүний ач холбогдол, хэрэгжүүлж буй тушаал журам” ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлагч их эмч Д.Оюунгэрэл “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний ерөнхий танилцуулга, ЭХЭМҮТ-ийн АЭСТ-ийн дарга О.Солонго  “ТТӨ, КОВИД-19 өвчний эмнэлзүйн байдал, эмчилгээ” гэх мэт сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Үргэлжлүүлэн сургалтанд оролцогчид багт хуваагдан Дүүргүүдийн томуугийн тандалтын мэдээн дээр хамтран дасгал ажлуудыг хийж чөлөөт асуулт хариулт, ярилцлага өрнүүллээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Empty
  •  Хэвлэх 
2022-03-29
Хандалт: 317

Ч.НАРАНЦЭЦЭГ: Сүрьеэгийн халдвартайгаа нууж хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байгаа тохиолдлууд гарсаар байна

Arslan.mn

ХӨСҮТ СТСА-ны хяналтын эмч Ч.Наранцэцэг сүрьеэтэй өвчтөний сэтгэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Анх удаа сүрьеэгээр өвчилсөн хүнд бүрэн эдгэрэх болов уу? Гэр бүлийнхэндээ халдаах болов уу? Нийгэмд гадуурхагдах болов уу? зэрэг маш олон сэтгэл санааны тулгамдсан асуудалтай тулгардаг байх энэ талаар зөвлөгөө өгнө үү?

Дэлгэрэнгүй ...
Empty
  •  Хэвлэх 
2022-01-18
Хандалт: 763

Халдварт өвчин судлалын үндэсний төвд дараах ажлын байранд урьж байна

 

 No Ажлын байрны нэр  Орон тоо  Дуусах хугацаа 
1 Эм зүйч 3 2022-02-01

 

Байгууллагын хаяг: БЗД, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж

Холбоо барих утас: 11-451186

Цахим шуудангийн хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

 

Хуудас 2 of 23
  • Эхлэл
  • Өмнөх
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • Дараах
  • Төгсгөл

Онлайн сургалт

Үнийн санал

  • (2022.05.20) Судалгааны байгууллагад
  • (2022.05.20) Хэвлэлийн үйлчилгээний байгууллагад
  • (2022.05.11) Үйлдвэрлэл эрхлэгч байгууллагад
  • (2022.05.11) Эм ханган нийлүүлэгч байгууллагад
  • (2022.05.03) Эм ханган нийлүүлэгч байгууллагад
  • (2022.04.18) Автомат хаалга нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд
  • (2022.04.18) Хувцас нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад
  • (2022.04.04) Эм ханган нийлүүлэгч байгууллагад
  • (2022.04.04) Хэвлэлийн байгууллагад
  • (2022.03.20) Хэвлэлийн газруудад
  • (2022.03.14) Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагад
  • (2022.03.07) Автомашины суудлын бүрээс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд
  • (2022.03.03) Эм ханган нийлүүлэгч байгууллагад
  • (2022.02.25) Хаяг реклам хэвлэлийн байгууллагуудад
  • (2022.02.25) Даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдэд

Санал гомдол

  Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам Ян Жүгийн гудамж
  976 - 11 - 458699
  976 - 11 - 458699
  info@nccd.gov.mn
  www.nccd.gov.mn