Дархлаажуулалтын хэлбэр 

1. Заавал хийх дархлаажуулалт: ”заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг хэлнэ.

  • Нөхөн хийх дархлаажуулалт: ”нөхөн дархлаажуулалт” гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;
  • Нэмэлтээр хийх дархлаажуулалт: ”нэмэлт дархлаажуулалт” гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

2. Сайн дурын дархлаажуулалт: ”сайн дурын дархлаажуулалт” гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3. Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт: ”тархвар судлалын заалт” гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;

Эх сурвалж: Дархлаажуулалтын тухай хууль 2000 он 3-р зүйл.

Товлолын дархлаажуулалтын тухай

“Дархлаажуулалтын үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ. 

Манай улсад заавал хийгдэх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүйгээр явуулдаг ба дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хийдэг байна. Заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг.

  1. Сүрьеэ,
  2. Халдварт саа,
  3. Гепатит В,
  4. Сахуу,
  5. Хөхүүл ханиад,
  6. Татран,
  7. Хемопелиус инфлюенза,
  8. Улаанбурхан,
  9. Гахай хавдар,
  10. Улаанууд зэрэг

Эцэг эх та бүхэн хүүхдээ доорхи дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу үнэ төлбөргүй вакцинд хамруулснаар олон халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ насан туршид нь хамгаалах, бусдад өвчин тараахаас сэргийлэх ач холбогдолтой.