Хламидын халдвар
Хламидын халдвар гэж юу бэ?
Шээс бэлгийн замын халдварт өвчин
Халдвар дамжих зам
- Бэлгийн замаар дамжин халдварлана. Хламидийн халдвар нярайд төрөх замаар дамжина.
Нууц хугацаа 10-15 хоног
Илрэх шинж тэмдэг
Хламидийн халдвар эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй хэлбэрээр явагдах ба эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг нь заг хүйтний халдварын үед илрэх шинжүүдтэй төстэй байдаг.
- Хламидийн халдварын үед эрэгтэйчүүдэд шээсний сүв орчим ирвэгнэх загатнах, шээхэд хорсох зовиур илэрч, шээсний сувгаас бага хэмжээний салсархаг ялгадас гарна.
- Эмэгтэйчүүдэд доош юм гарах, загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.
Нярайн хламидийн халдвар
- Хламидийн халдвартай эхээс төрсөн нярайд төрсний дараа нярайн нүдний салстын үрэвсэл, нярайн уушигны хатгаа үүснэ.
Хламидийн халдварын хүндрэлүүд
- Хламидийн халдвар нь эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
- Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх
- Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших
- Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.