Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ
Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ
"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийхтэй холбоотой зонхилон тохиолдох асуулт/хариултууд
Асуулт1: Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?
Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.
Асуулт2: Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?
Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Сүрьеэгийн тухай түгээмэл асуулт, хариулт
Асуулт1: Сүрьеэ гэж ямар өвчин бэ?
Хариулт1: Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.
Асуулт2: Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтны ажлын байранд урьж байна. |
Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ
Ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ” болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.
НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах Үндэсний сургалт 2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр ЭМЯ-ны хурлын танхимд эхэллээ. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцож үг хэллээ.