ХӨСҮТ өнгөрсөн оны 11-р сард Амбулаторийн тасгийн угтах хэсгээ засварлаж ашиглалтад оруулсан байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2022.01.05/ иргэдэд үйлчилдэг үндсэн тусламж үйлчилгээний хэсгээ бүрэн засварлаж, тохилог, тав тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Засварын ажлыг дуусгаж, хүлээн авах арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Барилга менежмент ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцлаа.