Сүрьеэгийн тандалт судалгааны албаны танилцуулга

Зорилго:

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэл, төрөл, хэлбэр хамрах хүрээг тогтооход оршино.

Зорилт:

  • Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
  • Эрт илрүүлэлт болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг өрөгжүүлэх
  • Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах
  • Нийт хүн амд сүрьеэгийн чанартай тусламж үйлчилгээг тэгш хүргэх

Албаны бүтэц:

Сүрьеэгийн тандалт судалгааны алба нь 3 тасагтай, нийт 57 эмч, мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Тандалт судалгааны тасаг
  • Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
  • Сүрьеэгийн лавлах лаборатори

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон бусад олон улсын байгууллагаас гаргасан бодлого, зөвлөмж, шийдвэр, үндэсний хэмжээнд хийгдсэн судалгаа шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах бодлого, чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох.
  • Монгол улсын халдварт өвчний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж үндэсний хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах
  • Сүрьеэгийн 21 аймаг, 9 дүүрэг, Хорих-429, Энэрэл, СЭМҮТ нэгжүүд, сүрьеэгийн клиник, тусламж үйлчилгээ үзүүлэгч холбогдох эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг хуваарийн дагуу тогтмол гүйцэтгэх
  • Сүрьеэгийн тандалт, илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтад сүүлийн үеийн дэвшилтэт шинэ арга аргачлал, инноваци, техник технологийг тухай бүр (цаг алдалгүй) нэвтрүүлэн нутагшуулах, тусламж, үйлчилгээний удирдамж, журам, заавар боловсруулах, хэрэгжилтийг хянах
  • Олон улсын стандарт, жишгийн дагуу үндэсний сүрьеэгийн цаасан болон цахим, лабораторид суурилсан тандалтын тогтолцоог бэхжүүлэн хэрэгжүүлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эргэн мэдээлэл, тайлан мэдээг холбогдох байгууллага (ДЭМБ, ЭМХТ, ЭМЯ, ГС, ҮАБЗ, аймаг нийслэлийн ЭМГ, НЭ)-д хүргүүлэн, суурь нотолгоог бүрдүүлэн түгээх
  • Сүрьеэгийн чиглэлээр үндэсний судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах
  • Сүрьеэгийн лабораторийн сүлжээг үндэсний түвшинд хэрэгжүүлж, чанарын гадаад хяналтыг зохион байгуулж, оношилгоо, илрүүлэлтийн чадавхыг бэхжүүлэх, лавалгаа тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Сүрьеэгийн дэгдэлтийг тандан судалж, хариу арга хэмжээг удирдан зохион байгуулалтыг мэргэжил аргазүйгээр хангах, үндэсний хэмжээнд хянах
  • Үндэсний хэмжээнд (yлсын төсөв болон хандивлагч байгууллагын санхүүжилтээр) хэрэглэгдэх сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, эм, оношлуур, урвалж, халдвар хяналтын хэрэгслийн тооцоог гаргах, төсвийг батлуулах, захиалах, хадгалах,түгээх, ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, зарцуулалтад хяналт тавих
  • Олон улсын болон үндэсний хэмжээнд гадаад, дотоодын байгууллагатай хамтран судалгаа шинжилгээ, үнэлгээ, хурал зөвлөгөөн, төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  • ДЭМБ болон олон улсын хамтрагч байгууллагуудад (Глобаль сан, Жайка, СҮСН ) сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн төсөл боловсруулж, өргөн барих, батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах
  • Үндэсний хэмжээнд сүрьеэгийн мэргэшүүлэх болон ажлын байрны тасралтгүй сургалтаар дамжуулан сүрьеэгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх 

ХОЛБОО БАРИХ

Даваа- Баасан 08:30-16:00

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам Ян Жүгийн гудамж

Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас зөвлөж байна

Линк: https://www.facebook.com/profile.php?id=100054279110513 

Холбогдох утас: 72779090 /Даваа- Баасан 08:30-16:00/