picma.ru | 1joomla.ru
“ХАЛДВАРТ​ ​ӨВЧНИЙ​ ​ДЭГДЭЛТИЙН​ ​ҮЕИЙН​ ​ЭРСДЭЛИЙН​ ​ХАРИЛЦАА” СУРГАЛТ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 10, Ням гариг, 17:42

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-н зураг.

ДЭМБ, АШУИС-иас хамтран Халдварт​ ​өвчний​ ​дэгдэлтийн​ ​үеийн​ ​эрсдэлийн​ ​харилцаа сэдэвт сургалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 08-09-ний өдрүүдэд Red Rock Resort амралтын газарт зохион байгууллаа.

Сургалтанд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв,Зоонозын өвчин судлалын Үндэсний төв, нийслэлийн болон зарим аймгийн Эрүүл мэндийн газрын эрсдэлийн харилцаа холбоо хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар харилцааны онцгой цогц үр дүнгийн талаар мэдээлэл авч,2016 онд Монгол Улсыг хамарсан улаан бурханы дэгдэлтийг үеийн эрсдлийн харилцааг үнэлсэн судалгааны үр дүнгсонсч, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар батлагдсан Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмыг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж, журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд саналаа өгцгөөлөө.

 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 10:05

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙНШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА

ЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилт хийгдсэн бол өнөөдөр манай Монгол Улсыг оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өнөө өглөө 9 цагаас ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал сургуулилт эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 16:07

Д.НЯМХҮҮ: Манай улс ХДХВ-ийн халдварын ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНД анхаарах нь чухал Arslan.mnХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд 5,5 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд зарлаж, дүнгээ гаргалаа.

Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.

Дэлгэрэнгүй...
 
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 24 сар эмчилдэг байсан бол одоо 9 сар эмчлэх боломжтой болсон PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 15:46

ХӨСҮТ: 24 сар эмчилдэг байсан ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ 9 сар эмчлэх боломжтой болсон Arslan.mn

ХӨСҮТ-өөс зохион байгуулж байгаа Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сэдэвт сургалт 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.Сургалтанд ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, тус төвийн Сүрьеэ тандалт судалгааны албан дарга Д.Энхмандах, Эмзүйн албаны дарга Б.Баярцэцэг, их эмч П.Янжиндулам, сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм болон ХӨСҮТ-ийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эмч нар, судалгааны багийнхан, АШУҮИС-ийн Уушигний эмгэг судлалын танхимын багш нар оролцож, лекц уншиж байна.

Дэлгэрэнгүй...
 
ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Enkhbaatar   
2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 14:14

Д.НЯМХҮҮ: Манай улс ХДХВ-ийн халдварын ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНД анхаарах нь чухал Arslan.mn

Би сэргийлж чадна, харин та уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо.Тус хуралд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг зэрэг албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 136-с 1

Санал авч байна

Одоогоор санал авах мэдээлэл байхгүй байна.

Ажиллах цагийн хуваарь

Ажлын өдөр: 8.00-15.00

Амралтын өдөр: Бямба, Ням

Хүлээн авах: 24/7

Түргэн: 24/7

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам-Ян-Жүгийн гудамж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Утас: Утасны жагсаалт

Лавлах утас: 100        

08:30-15:30 цагийн хооронд ажиллах лавлах утас: 11-455388, 11-453849 

info@nccd.gov.mn

Санал гомдол

Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Санал гомдолоо бичнэ үү:

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр126
mod_vvisit_counterӨчигдөр2112
mod_vvisit_counterЭнэ долоо хоног6236
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног14169
mod_vvisit_counterЭнэ сар23106
mod_vvisit_counterӨнгөрсөн сар55579
mod_vvisit_counterНийт өдөр3204514

Зочин

Манайд 54 зочид онлайн

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Холбоосууд

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он