ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД

2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСӨЛД  МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН  ХАГАС ЦАГИЙН АЖИЛТАНЫ  АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

       ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын төсөлд  мэдээлэл технологийн  хагас цагийн ажилтаны  ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба

Ажлын байрны нэр: Мэдээлэл технологийн хагас цагийн ажилтан

Орон тоо:1

Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор УЛААН ТУУЗ фэйсбүүк хуудсаар болон бусад цахим сувгаар мэдээлэл, сурталчилгаа, контент бэлтгэх, мэдээллийн график боловсруулах

 Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

  • ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССМ, Глобал сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллах;
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны ажилтнуудтай нягт хамтран ажиллаж, сурталчилгааны материалыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэх, статистикийн мэдээллийг гаргах
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөөг нийт хүн ам болон эрсдэлт бүлгийнхэнд зориулсан мэдээлэл, сурталчилгааны материал боловсруулах, сошиал медиа ашиглан сурталчилах
  • Сурталчилгааны материалыг бүтээлч сонирхолтой байдлаар бэлтгэн боловсруулах

  Ажлын байрны шаардлага:

-       Мэдээлэл технологи, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн

-     Контент, дизайн, мэдээллийн график бүтээх хөгжүүлэх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

-       Харилцааны ур чадвартай,

-       Багаар болон бие даан ажиллах чадвартай

-       Ажлын ачаалал даах

Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн хүний нөөцийн алба

Холбогдох ажилтан, утас, имэйл:

ХӨСҮТ, Захиргааны байр 2 давхарт 204 тоот

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа: 2024.03.29-2024.04.12 -ны өдрийг хүртэл

Бүрдүүлэх материал:

  • Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
  • Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлсон захиа
  • Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
  • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх

 Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.