Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Ачаа тээврийн жолооч нарт зориулав)

  • Амны хаалт зүүх

  • Бээлий өмсөх

  • Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх

  • Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх

  • Гараа сайтар савандаж угаах

  • Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх

  • Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

  • Олон цагаар жолоо барихгүй байх

  • 2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх

  • Шүлсээ ил задгай хаяхгүй байх

  • Машиндаа зорчигч суулгахгүй байх

  • Машинаасаа аль болох буухгүй байх

  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах

  • Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх,

  • Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах

  • Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт 2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх

  • 2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх

  • Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

  • Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх

Хилийн боомтод:

  • Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх

  • Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх

  • Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах

  • Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх

  • Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх

  • Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх

  • Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх