Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлч, зураглаач нарт зориулав)

  • Цахим болон зайнаас ажиллах

  • Амны хаалт зүүх

  • Хүнтэй 1-1,5 метрийн зайнаас харьцах

  • Микрофонд нэг удаагийн уут хэрэглэх эсвэл спиртэн суурьтай уусмалаар арчих

  • Бээлий өмсөх

  • Мэдээ, сурвалжлагад 2 хүн явуулах

  • Аль болох хүн багатай газар ажиллах

  • Албан байгууллага болон гудамж талбайд аль болох ярилцлага хийхгүй байх, хийсэн тохиолдолд ярилцлагын дараа амны хаалтаа солих

  • Компьютер, утас, камер, тоног төхөөрөмжийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх

  • Студи, өрөө, тасалгааг өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх

  • Гараа сайтар савандаж угаах (гар ариутгагч авч явах)