Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах |
Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэн боловсруулах ажлын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хувь хүн болон хуулийн этгээд нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Mэдээлэл технологи албатай нягт хамтран ажиллах
Улсын хэмжээнд хатгалгааны эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлж эхэллээ.
Монголд улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэг, 2018 оноос Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.
“Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний Үндэсний зөвлөх сонгон шалгаруулалтад урьж байна. |
Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008 болон 2013 онуудад хийсэн бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний үнэлгээг зохион байгуулаагүй байна.